Коронавирусийн талаар худал, цуурхал мэдээлэл тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа. Гэтэл ЭМЯ-ны хариуцлагатай албан тушаал хашиж байсан нэг иргэн цуурхал мэдээлэл гаргасан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар энэ мэтээр дөрвөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа аж. Зөрчлийн шинжтэй 12 хэргийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн шалгаж байгаа аж.