Төсвийн тодотголоор хасагдсан багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбумыг Боловсролын сайдын багцаас гаргаж өгнө гэж мэдэгджээ

Төсвийн тодотголоор хасагдсан багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбумыг Боловсролын сайдын багцаас гаргаж өгнө гэж мэдэгджээ

Төсвийн тодотголыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа. Энэ үеэр багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр хасагдсан.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдэгдлийг хийжээ. Тэрбээр, “Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны төсөвт Нийслэлийн 117 багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр багтсан. 2025 оны долдугаар сарын 3-ны өдрийн УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын гаргасан саналын дагуу тус төсөв хасагдсан хэдий ч багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж тэтгэмжийг цаг тухайд нь бүтэн олгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.