ТБХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гуравдахь хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гуравдахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.07.04/ хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хулуьд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хороонд санал дүгнэлтээ хүргүүлэхээр боллоо.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг Нийслэлийн боловсролын газрын урсгал зардлыг 2.6 тэрбумыг бууруулсан. Ингэснээр Нийслэлийн 100 гаруй багш тэтгэвэртээ гараад авдаг төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжээ авч чадахгүйд хүрэх учраас дахин санал хураах боломжтой эсэхийг тодрууллаа.

“Нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлэг явуулахад зөвхөн Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгын талаар гишүүд тайлбар хийх, түүнтэй холбогдуулан асуулт асуух боломжтой байдаг. Гэхдээ дээрх асуудлыг залруулж, буцааж олгоход онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг байнгын хорооны дарга илэрхийллээ.