ИЦББХ: Нийслэлийн цахим шилжилтийн төслийн хүрээнд 2606 камер суурилуулан, зөрчлийг хиймэл оюунд суурилуулан илрүүлж байна

ИЦББХ: Нийслэлийн цахим шилжилтийн төслийн хүрээнд 2606 камер суурилуулан, зөрчлийг хиймэл оюунд суурилуулан илрүүлж байна

Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2025.07.01/хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Мөн нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо. Улаанбаатар хотод 2025 оны байдлаар “Нийслэлийн телекамерийн нэгдсэн төв байгуулах, авто замын бүрэн камержуулах төсөл, нийтийн тээврийн цахим шилжилт, Улаанбаатар дата центер, Онлайн бизнес, Хог ангилах ухаалаг хогийн савны систем, UB chat, Ус хэрэглэгчдийн нэгдсэн мэдээллийн систем болон Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээврийн төсөл” гэсэн үндсэн найман төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Теле камерын нэгдсэн төв болон есөн дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерийн хяналтын дэд төвүүдийг байгуулж, нийслэл хотын 176 уулзвар, гарц, авто замд 2606 камер суурилуулан, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюунд суурилсан систем ашиглан илрүүлэх боломжтой болжээ.