Засгийн газар төсвийн тодотгол хэлэлцэж, аймгийн Засаг дарга нарыг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдана

Засгийн газар төсвийн тодотгол хэлэлцэж, аймгийн Засаг дарга нарыг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  1. Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай,
  2. Төрийн өмчит эрчим хүчний салбарын компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  3. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай
  4. Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Киргиз улс хоорондын гэрээ байгуулах тухай
  5. Хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлэх тухай /Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төсөл/
  6. Бусад асуудал

Засгийн газар төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж дууссаныхаа дараа 21 аймгийн Засаг дарга нарыг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнээр үргэлжлүүлэн хуралдах аж.