ХОМ: Сайд Б.Дэлгэрсайханы орлого 799 сая төгрөгөөр, хадгаламж нь 695 сая төгрөгөөр өсжээ

ХОМ: Сайд Б.Дэлгэрсайханы орлого 799 сая төгрөгөөр, хадгаламж нь 695 сая төгрөгөөр өсжээ

Авлигатай тэмцэх газраас төрийн болон нийтийн албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо. Уг мэдээллээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр 2023 онд өөрийн орлого 1 тэрбум 865 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2024 онд 2 тэрбум 664 сая төгрөг болж, 799 сая төгрөгөөр өсжээ. Мөн гэр бүлийн гишүүдийнх нь орлого 9 саяас 387 сая төгрөг болж, 378 сая төгрөгөөр өссөн байна.

  • Үл хөдлөх хөрөнгө:  4 тэрбум 832 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 2 авто зогсоолтой
  • Тээврийн хэрэгсэл: 1 тэрбум 15 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz, G 500, Lexus, LX 600

Хадгаламж нь 1 тэрбум 100 сая төгрөгөөс 1 тэрбум 795 сая төгрөг болж, 695 сая төгрөгөөр өсжээ. Авлагагүй, өргүй. Монтай Эрдэнэ ХХК-д хувьцаа эзэмшдэг. Мөн бэлэг, хандивт 450 мянган төгрөг зацуулжээ