УИХ-ын Хаврын чуулганыг ирэх долоо хоногийн Лхагва гарагт завсарлуулахаар төлөвлөжээ

УИХ-ын Хаврын чуулганыг ирэх долоо хоногийн Лхагва гарагт завсарлуулахаар төлөвлөжээ

Хаврын чуулганыг ирэх долоо хоногийн лхагва гарагт /2025.07.09/ завсарлуулахаар төлөвлөжээ. Энэ өдрүүдэд УИХ-аар Засгийн газраас өргөн мэдүүлсэн  2025 оны төсвийн тодотголын төслийг яаралтай горимоор хэлэлцэж байна. 

Төсвийн тодотголыг гурван үе шаттай хэлэлцдэг бөгөөд байнгын хороодоор хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Ингээд ирэх долоо хоногт эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусгаад хаврын чуулганыг завсарлуулах аж. Ойрын өдрүүдэд УИХ ачаалалтай ажиллаж буй бөгөөд энэ долоо хоногт л гэхэд лхагва, пүрэв, баасан гарагт чуулганы хуралдааныг хуралдуулахаар товложээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг ЭНД дарж уншина уу.