МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Болормааг томилжээ

МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Болормааг томилжээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон тул шинээр дэд дарга томилох шаардлага үүссэн.

Улмаар бүлгийн удирдлага УИХ гишүүн Э.Болормааг дэд даргаар нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар Энхбатын Болормааг дэд даргаар томиллоо. Э.Болормаа нь 2012 онд Орегоны Их сургуулийг Эдийн засаг олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн, Дэлхийн банк, НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан туршлагатай. 2022-2024 онд Ховд аймгийн засаг даргаар, 2024 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.