Ж.Баярмаагийн нөхөр, ахыг шалгахад "дуу нь гараагүй" АН-ынхан "таван нам дамжсан" С.Ганбаатарын хөршийг шалгахад "дуу орж" доошоо оров

Ж.Баярмаагийн нөхөр, ахыг шалгахад "дуу нь гараагүй" АН-ынхан "таван нам дамжсан" С.Ганбаатарын хөршийг шалгахад "дуу орж" доошоо оров

Узбекистаны Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж буугаад мордлоо, 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ Улаанбаатарт эхэллээ, Улсын төсөв 2.3 их наядаар “жингээ хасуулах”-аар өргөн баригдлаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дотно дүүгийн гэрт АТГ-аас нэгжлэг хийсэн гээд Монгол төрийн “богц” нимгэрч, хөрш айлын хаалгыг хууль “тогшсон” долоо хоног өнгөрч байна. 

-Ж.БАЯРМААГИЙН АХ, НӨХРИЙГ ШАЛГАЖ БАЙХАД “ДУУ НЬ ГАРААГҮЙ” АН-ЫН БҮЛЭГ С.ГАНБААТАРЫН ДОТНО ДҮҮГ ӨМӨӨРЧ “ШҮҮМЖЛЭЛ”-Д ӨРТӨВ-

Тодруулбал, Мягмар гараг /2025.06.24/-т УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын индрээс биш хөршийнхөө үүднээс лайв хийж, сошиалд “илтгэл” тавьсан. Тэрээр “манай хөрш, дотно дүүгийн маань гэрт АТГ нэгжлэг хийгээд явж байна…” хэмээн лайваа эхлүүлсэн бол цааш нь “намайг биш ч, миний ойр хавийн туслах, танил, дүү нарыг шалгаад, зовоож байна.  Гэхдээ энэ тухай ярих гээгүй ээ…” хэмээн анхааруулж, “парламентын дархлааны тухай л ярина” гэж сэдвээ эргүүлсэн юм.

Товчхондоо,  УИХ-ын гишүүн С.Ганбаатар “дархлаа” гэх нэрийн дор парламентын гишүүдэд хууль, хяналтын байгууллага “хэт ойртож” болохгүй гэсэн санааг тэр тайлбарласан юм.

Харин уг асуудлын дараах өдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хамтран мэдээлэл хийж, С.Ганбаатарыг өмгөөлсөн. Энэ үеэр АН-ын ЕНБД Н.Ганибал, “Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхийн хэрээр улстөрчдийг харлуулах, шалгах, сүрдүүлэх явдал гаарч байна. С.Ганбаатарын дүүгийнд нэгжлэг хийсэн нь улс төрийн шахалт” гэсэн утгатай байр суурийг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хууль хяналтын байгууллага улстөрчийн өрсөлдөгчийг дарамтлах зорилгоор ашиглагдаж байгаа бол энэ нь төрийн эсрэг гэмт хэрэг” хэмээн анхааруулсан. 

Хачирхалтай нь,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжилсэн УИХ-ын гишүүн Ж.Баярмааг зохион байгуулалттайгаар харлуулж, АТГ-аас түүний нөхөр, ахыг нь дуудан байцааж байхад “дуу нь гараагүй” АН-ын бүлэг С.Ганбаатарын хөрш, дотно дүүг өмөөрсөн нь иргэдийн багагүй шүүмжлэлд өртсөн юм.

Харин Авлигатай тэмцэх газраас “УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон МҮЭХ-ны албан тушаалтнуудтай холбоотой 15 гомдол мэдээлэл 2020 оноос хойш ирсэн. Үүнээс 11-т нь хэрэг бүртгэл нээж, дөрвөн хэргийг нь одоо мөрдөн шалгаж байна. Энэ удаа С.Ганбаатар гишүүний нэр дээр бүртгэлгүй аж ахуйн нэгжид нэгжлэг хийж ажилласан. Энэ үеэр хүн саатуулж, хүч хэрэглээгүй” гэдгийг тодотгосон юм. 

-ТАВАН НАМ ДАМЖСАН ТУРШЛАГАТАЙ С.ГАНБААТАРЫГ АН-Д Х.БАТТУЛГА ОРУУЛЖ ИРЖЭЭ-

Анхнаасаа АН-ын гишүүн байгаагүй С.Ганбаатар өдгөө АН-ын далбаан дор “ардчиллын” нэрийн хуудас атгачихсан зогсож байгааг тус намын олон гишүүд нь хараад ямар их гутарч байгаа бол. Түүнийг 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшихэд нь Х.Баттулга өөрийн биеэр татаж, парламентын гишүүн болгосон гэдэг.  Цаашлаад С.Ганбаатар АН-ын үзэл баримтлалын ч эсрэг байр суурьтай нэгэн. Тухайлбал, Монгол Улсад орж ирэх гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг С.Ганбаатар эсэргүүцэж, хачин өнцгөөр хар масст хаяж өгөөд, өөрөө популизм хийж, хар массаас оноо цуглуулдаг нэгэн. Тэрээр Оюутолгойн хөрөнгө оруулалтыг шүүмжилдэг бол үүн дээр нь Монгол, Францын хэрэгжүүлж байгаа “уран”-ны төсөл нэмэгдэж, популизм нь гаарч, хар массаас дэмжлэг горьдож яваа өчүүхэн нэгэн.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар таван намын дамжсан туршлагатай, 50 воноор Ерөнхийлөгчийн өндөр сэтийг зарж явсан нь ч үнэн. С.Ганбаатар ХҮН нам, МАХН, АН-д гишүүнээр элсэж сонгуульд нэр дэвшиж байсан бол бусад жижиг улс төрийн намд харьяалагдаж, сонгуульд бие даан нэр дэвшиж ч явсан нэгэн.

ВИДЕО:  С.Ганбаатарын БНСУ-ын иргэнээс 50 сая вон авч буй бичлэг

С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшихдээ БНСУ-ын иргэн Юү Ван Су гэгчээс 50 сая воннын хандив авсан гэх бичиг ил болсон. Ингээд С.Ганбаатарын гадаадын иргэнээс хандив авсан хэргийн шүүх хурал 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болж түүнд хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Тодруулбал, “С.Ганбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 50.10 дугаар зүйлийн 50.10.2 дахь заалтад зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Мөн Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт зааснаар С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлсэн” гэж шүүхээс мэдээлж байсан юм.

-“С.ГАНБААТАР ТӨРСӨН НЬ ҮНЭН, БУСАД НЬ ХУДАЛ” ГЭЖ ХЭЛЭХИЙН ЦААД УЧИР-

“С.Ганбаатарын төрсөн нь үнэн, бусад нь худал” гэж шүүмжлэх олон иргэд байдаг. Энэ нь түүний олон нийтэд өөрийгөө танилцуулсан боловсрол, ажилласан туршлага зэрэг нь ингэж хэлэх нэг шалтгаан болдог. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар 1988-1989 оны хугацаанд “МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл” гэж танилцуулгадаа дурддаг ч тэрээр үүнийг “төгсөөгүй, суралцаж байсан” гэдэг.

Түүний энэхүү кейс нь өвөрмөц бөгөөд Монголд төгссөн сургуулиа биш, суралцсан туршлагаа бичсэн бараг анхны тохиолдол юм.   

Мөн С.Ганбаатар Политехникийн дээд сургууль, ЗХУ-ын Новосибирск хотын Геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль зэргийг төгссөн гэж өөрийн танилцуулгадаа бичдэг ч, энэ бүхэн нь “худал” байж магадгүй гэж олон иргэд шүүмжилдэг. Учир нь түүний боловсролын баримт бичгийн маргаантай холбоотойгоор 2016 оны сонгуулийн үеэр “түүнийг бакалавр ч үгүй, магистр ч үгүй. 10 жилийн боловсролтой, амьдрал сурсан туршлагатай” гэсэн утгатай шүүмж гарч байсан юм. Мөн зарим хэвлэлд, С.Ганбаатар АНУ-д банканд ажиллаж байсан нь худлаа, сургуулиа төгсөж чадаагүй гэдгээ “Ийгл”-ийн ярилцлагад орохдоо ил тод хэллээ хэмээж, түүнийг их сургуулийн дипломгүй хүн магистр хамгаалж, улмаар докторантурт сураад байгаа нь үнэхээр шог хийгээд эмгэнэлтэй хэмээн онцолж байлаа.




Өнөөдөр луу өдөр

5 цагийн өмнө