Ж.Энхбаяр сайдын өргөн мэдүүлсэн гурилын гаалийн албан татварыг сэргээх хуулийн төслийг дэмжлээ

Ж.Энхбаяр сайдын өргөн мэдүүлсэн гурилын гаалийн албан татварыг сэргээх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гурилын гаалийн албан татварыг сэргээх буюу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах асуудлыг хэлэлцэж, эцэслэн баталлаа.

Тодруулбал, ХХААХҮ-ийн одоогийн сайд Ж.Энхбаяр “Импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл” буюу Д.Амарбаясгалангийн "гурил, тэжээлийг албан татвараас чөлөөлөх тухай хууль"-ийг хүчингүй болгох хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард /2025.01.23/ УИХ-д өргөн барьсаныг өнгөрсөн тавдугаар сард хэлэлцсэн ч дэмжлэг авалгүй унасан юм. 

Улмаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр чуулганы хуралдаанаар УИх-ын гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.