О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн хурал дээр С.Ганбаатар гишүүнийг тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн

О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн хурал дээр С.Ганбаатар гишүүнийг тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн

АН-ын бүлэг чуулганы хуралдаанаас нэг өдрийн завсарлага авсан. Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа. 

Тэрбээр, "Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар тодорхой тоо баримт шаардсан. УИХ болон байнгын хороон дээр хийсэн танилцуулгыг харахад Засгийн газрын бүрэлдэхүүн зэрэг олон зүйл дээр АН-ын бүлгийн шаардсан зүйлс биелэхгүй байгаа. Иймд бүлгийн хурлаар энэ зүйлийг ярилцах шаардлагатай. Бид сая хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авсан ч гэсэн бүлгийн хурал зарлаж байна. Мөн С.Ганбаатар гишүүнтэй холбоотой цаг үеийн асуудал гарч ирсэн учраас бүлгийн хурал дээр С.Ганбаатар гишүүнийг тодорхой мэдээлэл өгөөч гэж хүсэж байгаа. Энэ асуудалтай холбогдуулан одоогоор тодорхой мэдээлэлгүй байна” гэлээ.

LIVE: