УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хажуу айлд нэгжлэг хийсэнтэй холбогдуулан АН-ын бүлэг чуулганаас нэг өдрийн завсарлага авлаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хажуу айлд нэгжлэг хийсэнтэй холбогдуулан АН-ын бүлэг чуулганаас нэг өдрийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан. Гэвч АН-ын бүлэг ажлын хоёр өдрийн завсарлага авлаа. 

Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор АН-ын бүлгээс ажлын хоёр хоногийн завсарлага авахыг хүсэж байна. Энэ асуудалтай холбоотой хэд хэдэн шалтгаан байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний аусуудал эхлэхээс өмнө АН-ын бүлгээс тодорхой зүйл заалт бүхий шаардлагуудыг хүргүүлсэн. Энэ хүрээнд байнгын хороогоор тоо баримтууд дээр дахин ярилцах шаардлагатай. Мөн АН-ын бүлэгт хамаарах УИХ-ын гишүүний гэр, албан байран дээр хууль бус байж болох шалгалт хийж байгаа учраас АН-ыг бүлэг ажлын хоёр өдрийн завсарлага хүсэж байна” гэлээ.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, "Бид энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусгаад маргаашаас төсвийн тодотгол өргөн барих асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Өнөөдөртөө ойлголцож болохгүй юу?"

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Бид бүлгийн хурал зарлаж асуудлаа хэлэлцэх хэрэгтэй байна".

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, "Завсарлага өглөө. Маргааш 14:00 цагт чуулган хуралдана" гэв. 

ВИДЕО: