Л.Гантөмөр: АН-ын хэдэн хүнийг ажилгүй болгохын төлөө зарчимгүй санал дэвшүүлж байгаад харамсаж байна

Л.Гантөмөр: АН-ын хэдэн хүнийг ажилгүй болгохын төлөө зарчимгүй санал дэвшүүлж байгаад харамсаж байна

АН-ын дарга Л.Гантөмөрөөс зарим асуудлыг тодрууллаа. 

Тэрбээр, "Төрийн алба хаагчдыг цомхотгох боломж байгаа. Гол нь цомхотгол нь төрийн үйлчилгээг чанаржуулна гэдэгт би эргэлзэхгүй байна. МАН-ын нэрээр төрд шургалсан хувалзууд маш их болсон. Нэг жишээ бол Тавантолгой төмөр зам шүү дээ. Тавантолгой төмөр зам дээр ажил хийдэггүй, цалин авдаг маш олон хүн байсан гэдэг зүйлийг Хяналтын менежер нь илрүүлсэн. Тийм болохоор энэ хувалзнуудаас эхлээд салах харэгтэй. Хоёрдугаарт төрийн албанд зөвхөн МАН-ынхан шигддэг бус Монголын ард түмний өмнө нээж өгөх ёстой. Энгийн ардын хүүхдүүдэд төрийн албанд зүтгэх хаалга онгорхой байх хэрэгтэй. Энэ замыг нээх бодлогоо одоо гарга л гэж байгаа юм. Засгийн газар хоёр зүйлийг заавал хийх ёстой. Нэгдүгээрт төсвөөс их мөнгө хэрэглэж байгаа компаниудад хяналт тавих хэрэгтэй. Хоёрдугаарт төсвөөс их мөнгө хэрэглэж байгаа компаниудынхаа бүтээмжийг сайжруулахад Засгийн газар өөрөө анхаарах учиртай. Хэдэн дарга, захирал томилчоод тэд нарынхаа аманд ороод суугаад байж болохгүй шүү дээ. Бид Хяналтын, бүтээмжийн менежерүүдийг дарга бол, захирал бол гэж явуулаагүй. Хяналт тавь гэж байгаа. Бүтээмжийг нэмэгдүүл гэсэн. Нэг сар, нэг жилийн хугацаатай гэрээтэй. Ажлаа хийж чадахгүй бол буцаагаад татна. Энэ бол зарчмын нэг өөр зүйл. Гэтэл АН-ын хэдэн хүнийг ажилгүй болгохын төлөө зарчимгүй санал дэвшүүлж байгаад харамсаж байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: