Ерөнхий сайд Г.Занданшатар Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх асуудлыг намрын чуулганаар оруулж ирнэ гэлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх асуудлыг намрын чуулганаар оруулж ирнэ гэлээ

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн.

Байнгын хорооны хурлын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газрыг Эдийн засгийн яам ру шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр энэ талаараа, "Мэргэжлийн хяналт, бүтээмжийн зөвлөл нэртэйгээр цаашдаа шинэчлэгдэж, мэргэжлийн хяналтын байгууллагатай байх нь зүйтэй гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлэх байх. Үндсэндээ суманд эрүү ахуйн чанарыг шалгадаг, хянадаг газар байхгүй болсон. Иймд мэргэжлийн хяналтын газрыг сэргээх шаардлагатай" гэсэн юм.