МАН-ын бүлэг өнөөдөр /2025.06.23/ хуралдаж бүлгийн даргаараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнийг томилжээ.
Намын удирдлагууд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалангийн нэрийг бүлгийн даргад нэр дэвшүүлсэн бол заалнаас Ж.Бат-Эрдэнийн нэрийг дэвшүүлж, санал хураалгасан байна. Ингээд санал хураалтын үр дүнгээр Ж.Бат-Эрдэнийг сонгожээ. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байсан Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон. Үүнтэй холбогдуулан бүлгийн даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм.