УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2025.06.23/ 10.00 цагаас хуралдана. МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа бүлгийн даргаа сонгох юм.
2024 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байсан Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон. Үүнтэй холбогдуулан бүлгийн даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм. МАН-ын бүлгийн даргад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан нарын нэр яригдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Бид гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.