Б.Чойжилсүрэн: "ТЭЦ-III" -т гарсан осолтой холбоотойгоор  урьдчилсан байдлаар 16 орчим тэрбумыг зарцуулна

Б.Чойжилсүрэн: "ТЭЦ-III" -т гарсан осолтой холбоотойгоор урьдчилсан байдлаар 16 орчим тэрбумыг зарцуулна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "ТЭЦ 3-д гарсан ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тагнуул, цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Ирэх долоо хоногтоо тодорхой болгох төлөвлөгөөтэй байна. Зуухны хувьд гэмтэл бага байгаа учир 2025-2026 оны өвөл зөвхөн дулаан үйлдвэрлэх горим руу схемийг солино. Энэ ажлыг хийхэд 8.5 тэрбум зарцуулна гэх урьдчилсан тооцоо байна. Мөн 7 орчим тэрбумаар байшингийн засвар хийгдэнэ. Ослын шалтгаан тодорхой болж турбогенераторын суурь нь гэмтээгүй байвал шинэ турбин авчирч суулгана. 2025-2026 оны өвөл 40-45 МВт-ын дутагдал ТЭЦ-3 дээр үүснэ. Үүнийг ондоо эх үүсвэрээр орлуулах ажил хийгдэж байна" гэв.