Өнөөдөр /2025.06.20/ Засгийн газрын ээлжит бус хурал болж, хэмнэлтийн тодотголыг хэлэлцсэн.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн яам хоёр асуудлыг танилцууллаа. Нэгдүгээрт, төрийн хэмнэлтийн хуулийн 13.1.1 дэх заалт энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, Тухайн жилийн төсвийн хуулинд тавигдсан аливаа төсөл, хөтөлбөрүүд нь тухайн жилийнхээ эхний тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагаа нь бүрэн дуусаагүй буюу гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд тооцогдохоор заалттай. Энэ заалт анх 2022 онд батлагдсан ч энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Улмаар 2025 оны тавдугаар сарын 31-ний байдлаар 130 төслийн 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээнүүд хэмнэлтэд тооцогдлоо. Хэдийгээр хэмнэлтэд тооцогдож байгаа боловч энэ нь хоёр талтай. Энэ жил эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа учраас хэмнэлтийн тодотгол хийхээр ажиллаж буй.
Хэмнэлтэд орж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг тухайлбал,
- Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36 тэрбум,
- Боловсролын сайдын багцаас 33 тэрбум төгрөг,
- Зам тээврийн сайдаас 33 тэрбум төгрөг,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг,
- Бусад сайд нарын багцаас 122.7 тэрбум төгрөг гээд нийт 545.9 тэрбум төгрөгийн 130 төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо. Гэхдээ энэ бол төсвийн тодотгол биш бөгөөд төрийн хэмнэлтийн тухай хуулиар аль хэдийнээ хэмнэлтэд тооцсон гэсэн үг.
Өнөөдрийн тогтоолоор эдгээр төслийг тодорхойлж дурдаад, хавсралтаар баталж байгаа. Энэ бол тодотгол биш гэдгийг дахин хэлье.
Г.Занданшатар сайд Хэмнэлтийн тодотгол хийхээ зарласан. Улмаар өнөөдөр төсвийн тухай хуулийн дагуу энэ процесыг эхлүүлж байна. Өнгөрсөн жилийн өдийд дэлхий нийтээр эдийн засаг сэргэж байсан бөгөөд нэлээдгүй өөдрөг төсөөлөлтэй байсан. Энэ хүрээнд 2025 оны төсвийг өргөн барьсан. Улмаар олон улсад эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үүсэж, өөдрөг төсөөлөл саарч эхэлсэн. Мөн нэгдүгээр сард 920 орчим юань байсан нүүрсний үнэ 100 юаниар унасан. Гэтэл тавдугаар сараас хойш 120 юаниар унасан байна. Эдгээр уналтууд манай уул уурхайгаас хамаардаг эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлсэн. Ингээд дөрөвдүгээр сар хүртэл сарын тэнцвэржүүлсэн тэнцэл 50 тэрбум орчим алдагдалтай байсан. Гэтэл тавдугаар сард энэ алдагдал 260 тэрбум болж огцом өссөн. Иймд Төрийн хэмнэлтийн хуулийг хүлээж авлаа. Энэ хуулийн дагуу 535 тэрбум төгрөгийг хэмнэж байна. Улмаар шинэ Засгийн газар байгуулагдсан учраас төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд төсвийн зохицуулалт хийх шаардлага үүссэн. Иймд төсвийн хэмнэлтийн тодотголыг өргөн барихаар бэлдэж байна.
Төсвийн мэдэгдэл болон нүүрсний үнэд тулгуурлан тооцоход жилийн эцсийн байдлаар төсвийн орлогын дутагдал 2.3 их наядаар тасарна гэсэн төсөөлөл гарсан. Иймд үүнд тааруулан энэ удаагийн төсвийн тодотголыг хийж, төсвийн тэнцлээ сайжруулахх зорилго тавилаа.
2.3 их наяд гэдэг тооцоо нь бүх сайд нарт хамааралтай. Тэгэхээр бид аль болох нийгмийн суурь салбар болох боловсрол болон эрүүл мэндийн салбарын төсөвт гар хүрэхгүй байхаар төсвийн тодотголоо хийнэ. Иймд бусад яам, сайд нарт маш хүнд тусна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын зарим нэг үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэсэн үг.
2.3 их наяд гэдэг дүнгийн 535 тэрбум төгрөгийг төрийн хумнэлтийн тухай хуулиар танаж байгаа бөгөөд одоо дахин 1,8 их наяд төгрөгийн төсвийн хэмнэлт хийх шаардалагтай байна. Энэ төсөөллөөс нөхцөл байдал муудах юм бол орлого нэмж тасрах эрсдэлтэй. Энэ үед нэмж алдагдалд орхооор бол хэмжээ нь ДНБ-ий гурван хувьд хүрэх эрсдэл үүсвэл дахин тодотгол хийнэ. Гэхдээ ийм эрсдэл бага. Бидэнд төсвийн тодотголыг өргөн барихад дахин 14 хоног хүртэлх хугацаа байна. Мөн гадаад нөхцөл байдалд өдөр бүр өөрчлөлт орж байна. Яаж ч өөрчлөгдөж магадгүй. Ойрын хугацаанд намжих шинжгүй байгаа учраас маш анхааралтай ажиглаж байна. Иймд 2026 оны төсөв ч энэхүү тодотгосон төсвөөс илүү гарахгүй байх" гэлээ.
LIVE: