Япон Улсын Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна

Япон Улсын Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна

Японы эзэн хаан Нарүхито болон хатан хаан Масако нар долдугаар сарын 6-13-ны хооронд Монгол Улсад төрийн албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүний гэргий Л.Болорцэцэг нарын хамт хүлээн авах ёслол, оройн зоогт оролцоно. Мөн дэлхийн хоёрдугаар дайны дараа хоригдож байгаад амиа алдсан япон цэргүүдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх юм.

Японы эзэн хаан түүхэндээ анх удаа Монгол Улсад айлчлах гэж буй нь энэ. Тэрбээр 2007 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан угсаа залгамжлах ханхүүгийн хувиар Монгол Улсад айлчилж байжээ.

Эзэн хаан Нарүхито өнгөрсөн оны зургадугаар сард Их Британид айлчилсан. Үүнээс хойш найрсаг харилцаа тогтоох зорилгоор айлчилж буй анхны улс нь Монгол болж байна.

Японы эзэн хаан Нарүхито болон хатан хаан Масако нар долдугаар сарын 6-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт бууна. Албан ёсны угтан авах арга хэмжээ долдугаар сарын 8-нд болно. Үргэлжлээд долдугаар сарын 11-ний өдөр Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд оролцох юм.