Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 41 гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэлэлцэх эсэхийг хойшлуулав

Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 41 гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэлэлцэх эсэхийг хойшлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 41 гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Намын бүлгүүдэд танилцуулаагүй, байнгын хороон дээр сайтар хэлэлцээгүй шууд оруулж ирсэн тул ийм асуудал үүсэж байна. Хэлэлцэхийг хойшлуулах нь зөв. Ийм олон хүний аж, амьдралтай холбоотой хуулийг попролоор, ард түмэнд таалагдах гэсэн байдлаар шийдэж болохгүй" гэлээ.

Улмаар УИХ-ын гишүүн Б.Түвшин, даваа гарагт хуулийн төслийг намын бүлгүүдэд танилцуулах, мөн Засгийн газраас нийгмийн даатгалын салбарт холбогдох хуулийн төслийг өргөн барьсны дараа дахин авч үзэх зорилгоор, өнөөдрийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав.УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцүүлгийг хойшлуулж, чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.