Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Л.Золзаяаг нэр дэвшүүллээ

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Л.Золзаяаг нэр дэвшүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.19/ үдээс  өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор:

  • Цэнддаваагийн Амартөгс
  • Бадамдоржийн Төгсцэнгэл
  • Лхагвасүрэнгийн Золзаяа нарыг нэр дэвшүүлжээ.

Ерөнхийлөгчийн тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяаг дэвшүүлэх санал оруулсан байна. Л.Золзаяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. 1995 онд нийслэлийн 45-р дунд сургууль төгссөн. 1997-2001 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд суралцан төгсөж, эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • Тагнуулын ерөнхий газарт ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 2001-2005 орон нутгийн нэгжид ажилтан
  • 2005-2011 онд- ТЕГ-ын Төвийн нэгжид ажилтан, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга
  • 2011-2013 онд- АТГ-т ахлах ажилтан
  • 2013-2015 онд- ТЕГ-ын орлогч дарга
  • 2015- 2019 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-ын ажилтан
  • 2019-2023 онп Тайпэй дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн
  • 2023-2025 онд ТЕГ-ын орлогч дарга
  • 2025 оны 3-р сараас Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж байна.

Тэрбээр ҮАБ, гадаад харилцааны чиглэлээр ажилласан төрийн албаны туршлагатай хэмээн үзэж, ТАЗ-ийн гишүүнээр ажиллуулахаах нэр дэвшүүлж байна гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганболд танилцуулав.