МАН-ын Бага хурлаас, "Ардчилсан намыг Засгийн газраас хасах" шийдвэрийг гаргасан. Мөн парламентын гишүүдийн олонх "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл хүлээлгээгүй" тул түүний засгийн газар огцорсон.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатарыг Их эвслийн Засгийн газрыг байгуулна гэж байсан ч парламентад суудалтай ХҮН, ИЗНН-ын гишүүд түүний танхимд багтаж Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "татгалзсан" гэх мэдээлэл гараад буй. Иймд зарим иргэд Н.Номтойбаярыг "албан тушаалаас татгалзаж чаддаг" зэргээр зарим иргэд магтаж байгаа юм.
Тэгвэл үнэн хэрэгтээ, "УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн яамаа өгвөл Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газарт хамтарна" гэсэн хүлээлттэй байсан байж магадгүй байна. Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдад Н.Учралыг дэвшүүлсэн нь Н.Номтойбаярын хүлээлтэд нийцээгүй тул тэрбээр Г.Занданшатарын тэргүүлж буй "Завсар"-ын Засгийн газарт хамтрахаас татгалзсан байж магадгүй байна.