П.Ганзориг: Миний бие Боловсролын сайдаас нэрээ татсанаар П.Наранбаярыг хэвээр нь үлдээсэн

П.Ганзориг: Миний бие Боловсролын сайдаас нэрээ татсанаар П.Наранбаярыг хэвээр нь үлдээсэн

Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр бүрдэх Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулсан. ХҮН намаас ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзоригийг Боловсролын сайдад нэр дэвшүүлсэн. Харин П.Ганзориг нэрээ татаж, УИХ-ын гишүүн П.Наранбаяр Боловсролын сайдаар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг “Өнөөдөр ХҮН намын төлөөлөх зөвлөл хуралдаж, шинэ Засгийн газарт хамтран ажиллахыг 97 хувийн саналаар дэмжсэн. Бид 2024 онд хамтарсан Засгийн газарт орохдоо дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөрт боловсрол, эрчим хүч зэрэг чиглэлүүдэд бодлогоо тусгуулсан. Энэ бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй гэж ХҮН нам үзсэн. Манай намаас хамтарсан Засгийн газарт ажиллах боловсролтой, чадвартай олон залуу бий. Харин би энэ удаа залуусаа дэмжинэ. Хамтарсан Засгийн газарт ажиллахгүй. Манай намаас Шадар сайдаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Боловсролын сайдаар УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарыг ажиллахыг дэмжиж байгаа. ХҮН нам нэр төртэйгөөр хариуцсан салбараа авч явах болно” гэжээ.