УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдэд нэр дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг танилцууллаа. Тус тогтоолыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх “Монгол Улсын Засгийн газрын гишүүдэд нэр дэвшүүлэх тухай” МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолыг дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.