Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-эрдэнийн Засгийн газарт Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж байсан. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарын шинээр бүрдэх Засгийн газарт түүнийг улирааж, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар томилох мэдээлэл гараад буй. Уг асуудалд УИХ-ын гишүүн Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Бидэнд туршлага судлах, ажилтай танилцах цаг байхгүй. Шинэ тутам зүйл биш учир үргэлжлүүлж ажиллана. Засгийн газрын батлагдсан үйл ажиллагааны хөтөлбөр байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогыг өргөн утгаар нь харж, энэ концевци агуулгаар ажиллах нь Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үндсэн үүрэг гэж хүлээж авч байна” гэв.
ВИДЕО: