Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эвсэлд шинээр бүрдэх Засгийн газарт хамтарч ажиллах санал хүргүүлээд буй. Уг асуудлаар Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр бүрдэх Засгийн газарт хамтарч ажиллах саналыг албан бичгээр ирүүлсэн. Үндэсний эвсэл шинээр бүрдэх Засгийн газарт хамтрах бусад намтай уулзаж, улс төрийн шийдвэр гаргана. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын мэдээллийг харсан. Одоогийн байдлаар шинэ Засгийн газрын бүтэц хэвээрээ байх юм байна гэдгийг мэдлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар төсөвт тодотгол хийнэ гэдгээ мэдэгдсэн байсан. Үндэсний эвсэл Удирдах зөвлөлийн хурлаа зарлаагүй байсан шалтгаан энэ. Бидэнд мэдээлэл хангалтгүй байна. Хэд хэдэн асуулт бий. Манай нам төр цомхон, зардал бага, татварын хуримтлалыг нийгмийн хөгжилд зарцуулдаг, бизнесийн таатай орчныг бүтээхийг хүсдэг. Энэ зарчимдаа тулгуурлаж Ерөнхий сайдтай уулзаж, ярилцана. Үүний дараа намынхаа удирдах зөвлөлийн хурлыг зарлана” гэлээ.
ВИДЕО: