“Alibaba” группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма Афганистан, Бангладеш, Камбож, Лаос, Монгол, Мьянмар, Балба зэрэг улс орнуудад “COVID-19” халдвартай тэмцэхэд нь тусалж амны хаалт, оношлуур, хамгаалалтын хувцас зэргийг хандивлахаар болсон байна.
Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан энэ талаар мэдэгдсэн бөгөөд нийт 1,8 сая амны хаалт, 210 мянган оношлуур, 36 мянган хамгаалалтын хувцас, агааржуулагч, халуун шалгах багаж хандивлах юм байна.
Дэлхийн тэрбумтнуудын нэг Жак Ма өмнө нь Африк тивийн 54 улсад 20 мянган шинжилгээний багаж, 100 мянган амны хаалт, 1000 хамгаалах хувцас, нүүрний хаалт зэргийг хандивлахаа мэдэгдсэн юм.