МАН-ын бүлэг өнөөдрийн /2025.06.16/ хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүйтэй холбоотойгоор тус бүлэг хуралдаанаа хойшуулсан байгаа юм.
Тэгвэл өнөөдөр үдээс хойш Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулах аж. Тэр үед МАН-ын бүлэг хуралдах товтой байна.
Харин Ардчилсан намын бүлэг Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүний хуулийн төслийг өнөөдөр оруулж ирэхгүй бол хугацаатай шаардлага хүргүүлэх шийдвэр гарсан талаар мэдээлэл байгаа юм.