Хэвтэрт орсон ээж болон дүү нараа асран, халамжилдаг 12 настай бяцхан охинтой хийсэн ярилцлагыг бид өмнө нь хүргэж байсан билээ. Түүний ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү. Харин саяхан NTV телевизийн хамт олон тэдэнд туслах хандивын аяныг өрнүүлж эхэлснээр сайхан сэтгэлт хүмүүс халуун сэтгэлээр тусалж эхэлсэн байна.
Тухайлбал, “Алтан дорнод Монгол” ХХК-ий ТУЗ-ын дарга Т.Ганболд тэдэнд сар бүр нэг сая төгрөг өгөхөө амлан, улмаар ээжийг нь эмнэлэгт эргэж очихдоо байр өгөхөөр болсон тухай мэдээ олны талархлыг хүртээд байсан юм.
Тэгвэл 12 настай С охин болоод түүний ээж, дүү нар ирэх долоо хоногт шинэ байрандаа орохоор болжээ. Мөн тэдний шинэ орон сууцных нь бүрэн тавилгыг “Мөнгө тавилга” ХХК тэдэнд хийж өгч байгаа ажээ. Энэ тухай хандивын аяныг зохион байгуулж байгаа NTV телевизийн сэтгүүл өөрийн твиттер хуудастаа “Хүүхдийн мөнгөөр амьдралаа авч явдаг 12той охин маань ээжийгээ сахиад олон хонолоо.Ирэх 7хоногоос эмнэлгээс гарч, байрандаа ороход нь тусгай сурвалжилга бэлтгэж хүргэнэ ээ. Т.Ганболд ахын авч өгсөн шинэ байранд дотоодын "Мөнгөн тавилга"ХХК бүрэн тавилга хийж өгөхөөр боллоо” гэжээ.
Хүүхдийн мөнгөөр амьдралаа авч явдаг 12той охин маань ээжийгээ сахиад олон хонолоо.Ирэх 7хоногоос эмнэлгээс гарч, байрандаа ороход нь тусгай сурвалжилга бэлтгэж хүргэнэ ээ.@ganboldtordai ахын авч өгсөн шинэ байранд дотоодын "Мөнгөн тавилга"ХХК бүрэн тавилга хийж өгөхөөр боллоо👏 pic.twitter.com/X0BoNG3Nff
— Bolor-Erdene Otgonoo (@BolorOtgonoo) March 20, 2020