Хоол, унааны хөнгөлөлт зэргээс нийгмийн даатгалын шимтгэл авахыг болиулах Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын хуулийг ирэх долоо хоног хэлэлцэнэ

Хоол, унааны хөнгөлөлт зэргээс нийгмийн даатгалын шимтгэл авахыг болиулах Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын хуулийг ирэх долоо хоног хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын боловсруулсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд /НДЕХ/ нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ. 

Уг хуулийн боловсруулахад УИХ-ын 41 гишүүн гар бие оролцсон байдаг. Энэхүү хуулиар гурван багц өөрчлөлтийг хийж байгаа юм. 

Нэгдүгээрт, нийгмийн даатгалын ерөнхий хуулинд байдаг зохицуулалтаас иргэний хуулийн зохицуулалтын хөдөлмөрийн шинж чанартай үйлдлээс албан журмын нийгмийн даатгал авдгийг болиулах. Ажил үйлчилгээ эрхэлж буй орлогоосоо 20 хүртэл хувийн нийгмийн даатгал төлж байгаа нь ажилгүйдлийг ихэсгэх, ажлын байрны үр ашгийг багасгах, энэ чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг боомилдог гэж хууль санаачлагчид үзэж буй. Ингэснээр иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх, ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа юм. 

Хоёдугаарт, Хоол, унаа, байрны ашиглалтын зардлын хөнгөлөлт зэргээс нийгмийн даатгалыг авахыг болиулах. Энэ нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчид ажилчдадаа бодитойгоор дэмжлэг өгөх, бодит орлогыг нэмэгдүүлэх үр дагавартай.

Гуравдугаарт, байгууллагаас нийгмийн даатгалын албан журмын хэмжээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсний хэмжээгээр хязгаар тогтоох зэрэг өөрчлөлтийг оруулсан байна.