Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг УИХ-аас Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилсон.
Шинэ Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж, сайд нараа томилох юм. Тэгвэл Г.Занданшатарын өмнө нь хашиж байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд ЕТГ-ын дэд даргаар ажиллаж байсан А.Үйлстөгөлдөрийг томилжээ.