Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох эсэхийг өнөөдөр /2025.06.12/ хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.
Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын чуулган болон ТББХ хуралдаж, хэлэлцэхээр товлоод байсан ч АН-ын бүлгээс чуулганы хуралдааныг хойшлуулж пүрэв гарагт хуралдуулах санал гаргаснаар чуулганы хуралдааныг өнөөдөр товлосон юм. Улмаар өнөөдрийн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх бөгөөд ТББХ болон АН-ын бүлэг хуралдсаны дараа 14:00 цагт хэлэлцэхээр болж, чуулган түр завсарлалаа.
LIVE: