УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.12/-нд 10.00 цагт, чуулганы нэгдсэн чуулган 12:00 цагт хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн саналыг хэлэлцэнэ.
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхээс гадна
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/
Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ -үүдийг хэлэлцэх юм.