Коронавирусний тархалтын улмаас “Tesla” хоёр мужид үйлдвэрлэлээ түр хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгджээ.
“Коронавирусний тархалттай холбоотойгоор зарим үйлдвэрийн үйл ажиллагаа манай ажилтнуудад болон тэдний гэр бүлийнхэн, нийлүүлэгчдэд хүндрэл учруулж байна. Үүнтэй холбогдуулан бид 3 дугаар сарын 23-наас Калифорни болон Нью-Йорк муж улсад үйлдвэрлэлээ түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаж байна” хэмээн компанийн мэдэгдэлд дурдсан байна.
“Tesla” компанийн Калифорни муж улсын Фримонт хот дахь үйлдвэр нь цахилгаан машин болон төрөл бүрийн эд ангиуд үйлдвэрлэдэг бол Нью-Йорк муж улс дахь үйлдвэрт нарны зай хураагуур үйлдвэрлэдэг байна.