Дэлхий даяар COVID-19 халдвар нэмэгдсээр байгаа тул БНХАУ-ын үндэсний анагаах ухааны төв анх удаа “Фавилавир” хэмээх вирусийн эсрэг эмийг гарган авчээ. Энэхүү эм нь одоо уг халдварыг бүрэн эмчлэх боломжтой гэж үзэж байна.
БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны мэдээлж байгаагаар Фавилавир нь COVID-19-ийг (анхны туршилтаар) дэлхийн хэмжээнд эмчлэх боломжтой, вирусийн эсрэг хариу үйлдэл хүчтэй үзүүлсэн гурван эмийн нэг гэж үзэж байна.
Гуандун мужийн Шэньжэнь хотод 70 орчим өвчтнийг хамруулсан клиник туршилтыг уг эмийн тусламжтайгаар явуулсан бөгөөд туршилтын дараа COVID-19 халдварын эмчилгээнд өндөр үр дүнтэй болох нь тогтоогдсон байна. Одоогийн байдлаар Фавилиавирын ерөнхий хувилбарыг БНХАУ-д үйлдвэрлэж байна.
Фавилавир хэмээх эмийг АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газраас (FDA) баталж амжаагүй байгаа хэдий ч коронавирусийн эсрэг эмчилгээний үр дүнтэй арга гэж үзэж байна.
Нэгдүгээрт, Фавилавир нь РНХ-аас хамааралтай РНХ полимеразаг дарангуйлан халдвартай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёрдугаарт, энэ эмийг ихэвчлэн Япон, БНХАУ-д томуугийн эсрэг үр дүнтэй эмчилгээнд хэрэглэдэг. Гуравдугаарт, одоогоор Фавилавир нь COVID-19-ийн эсрэг үр дүнтэй болохыг тогтоох туршилтууд явагдаж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын зохицуулалтын албаныхан анх удаа вирусын эсрэг "Фавилавир"-ийг COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрснөө мэдэгдэж байсан юм. Энэхүү эмийг үндэсний анагаах ухааны бүтээгдэхүүний захиргаанаас тусгайлан баталсан бөгөөд одоо ч үргэлжилж байна. Уг эмийг анх "хоолой, хамрын үрэвсэл" -ийг эмчлэхэд зориулж гаргажээ. Үүний зэрэгцээ, Ремдесивир хэмээх коронавирусийн эсрэг эмийн өөр нэг хувилбарыг АНУ-д хар тамхины үйлдвэрлэгч Гилеад боловсруулж байна.
Эх сурвалж: Sciencetimes.com