УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Их Хурлын Гишүүнийг Эргүүлэн Татах” тухай хууль санаачилж, УИХ-д өргөн барих талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тодруулбал тэрбээр өөрийн цахим хуудастаа, "Миний бие энэ Их Хуралд Гишүүн байх хугацаандаа ганц л хууль санаачилж ард түмэндээ буян болоод бууя гэж шийдлээ. “Их Хурлын Гишүүнийг Эргүүлэн Татах” тухай хууль. Энэ хуулиар улсаа тоногчдын гар хөл болсон гишүүдээ ч татдаг байг, бүдүүн бүдүүлэг манийгаа ч татдаг байг" гэжээ.