Н.Номтойбаярын тэргүүлж буй Үндэсний эвслийн гишүүд "Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" санал хураалтын өмнө оролцох эсэхээ шийднэ гэв

Н.Номтойбаярын тэргүүлж буй Үндэсний эвслийн гишүүд "Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" санал хураалтын өмнө оролцох эсэхээ шийднэ гэв

Өнөөдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлгээс "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" эсэх чуулганы санал хураалтад оролцохгүй байх шийдвэрийг гаргасан.

Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн "чуулганы санал хураалтад оролцохгүй байх" саналыг тус бүлгийн гишүүдийн 23 нь  дэмжиж, 16 нь татгалзсан санал өгсөн байгаа юм. Ингэснээр АН-ын бүлгийн олонхын шийдвэр гарч, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" санал хураалтад оролцохгүй болж байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тэргүүлж буй Үндэсний эвсэлийн дөрвөн гишүүн "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" санал хураалтад оролцохгүй болсон гэх албан бус мэдээлэл гараад байгаа юм.

Бид энэ талаар Үндэсний эвслийн эх сурвалжаас тодруулахад, "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх санал хураалт болохын өмнө бид ярилцаад шийдвэрээ гаргана” гэлээ. Тодруулбал, Үндэсний эвслийн гишүүд чуулганы хуралдаанд оролцоод, санал хураах мөчид шийдвэрээ гаргах ажээ.