Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 73.9 хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг дэмжсэн.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа нэгтгэхээр хуралдаж байна. Энэ хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" УИХ-ын чуулганы санал хураалтад орохгүй гэсэн саналыг гаргаж, гишүүдийнхээ дунд нууц санал хураалт явууллаа. Нууц санал хураалтад оролцсон АН-ын бүлгийн 16 гишүүн нь чуулганы хуралд "оролцоно" гэсэн санал өгсөн бол 23 гишүүн нь "Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" санал хураалтад оролцохгүй гэжээ. Товчхондоо, АН-ын бүлгийн гишүүд олонхын шийдвэрээ дагавал Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх санал хураалтад оролцохгүй болж байна.