Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
ВИДЕО:
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Орлогоо нотол асуудал яагаад Хамтарсан Засгийн газрын асуудал болчихов" гэдгийг тодуулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Гашуунсухайтад явж байхад хооронд ийм мэдээлэл гарч эхэлсэн. Хүү маань 23 настай. Нэгэн бүсгүйд хайртай болсон нь үнэн. Бие давхар болоод 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн. 500 мянгын бугуйвч бэлэглэсэн. Үүнийгээ АТГ-т тайлбар мэдүүлгээр өгсөн.