МАН-ын Бага хурлаас "Ардчилсан намыг Засгийн газраас гаргах" шийдвэр гарсан. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх" тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тэгвэл хамтарсан Засгийн газарт орсон АН-ын найман сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өгсөн байна. Энэ талаар Ардчилсан намаас албан ёсоор мэдэгдлээ.
