Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "итгэл хүлээлгэх" асуудлыг хэлэлцэж байгаа билээ.
Тус хуралдааны ирц 80 хувьтай эхэлсэн бол өдгөө 25 гишүүнээс 23 гишүүн хуралдаанд оролцож байна.
Ташрамд өгүүлэхэд, Төрийн байгуулалтын байнгын хороо нь 25 гишүүнтэй бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мөн Засгийн газрын ихэнх гишүүд гээд парламентад нөлөө бүхий гишүүд харьяалагдаж байна. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэг, нөлөөгөөр УИХ-ын гишүүн болсон Э.Болормаа, О.Номинчимэг нар ч ТББХ-ны гишүүнээр ажилладаг байна.