LIVE: "Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхэллээ

LIVE: "Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхэллээ

Өнөөдөр 10:00 цагт УИХ-ын дахь МАН, АН-ын бүлэг хуралдсан. Харин МАН-ын бүлгийн гишүүд "итгэл үнэмшлээрээ санал өгнө" гэдэгт санал нэгдсэн байж магадгүй байгаа бол АН-ын бүлэг тодорхой санал нэгдэж чадалгүй, түр завсарлаад байна. 

ШУУД: 

Харин өнөөдөр 12:00 цагт товлогдсон Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая 80 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус байнгын хороо нь 25 гишүүнтэй бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мөн Засгийн газрын ихэнх гишүүд гээд парламентад нөлөө бүхий гишүүд харьяалагдаж байна. Нөгөөтэй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэг, нөлөөгөөр УИХ-ын гишүүн болсон Э.Болормаа, О.Номинчимэг нар ч ТББХ-ны гишүүнээр ажилладаг байна.