АН-ын бүлэг "Ерөнхий сайдыг итгэл хүлээлгэх" асуудалд саналаа нэгтгээгүй, хурал үргэлжилсэн хэвээр байна

АН-ын бүлэг "Ерөнхий сайдыг итгэл хүлээлгэх" асуудалд саналаа нэгтгээгүй, хурал үргэлжилсэн хэвээр байна

Өнөөдөр 10:00 цагт эхэлсэн АН-ын бүлгийн хуралд нийт 42 гишүүний 37 гишүүн нь хуралдаа оролцож байна. Тус бүлгийн хурлын үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "хамтарсан Засгийн газарт орсон найман сайд ажлаа өгөх өргөдөлдөө гарын үсэг зурсан" гэж мэдэгдсэн байна. Мөн АН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оролцуулах саналыг Л.Гантөмөр гаргасан ч, гишүүд нь дэмжээгүй байна. Тэгвэл яг одоо УИХ дахь АН-ын бүлгийн хурал "нээлттэй" горимд үргэлжилж байгаа бөгөөд гишүүд нь үг хэлж, үргэлжилсэн хэвээр "саналаа нэгтгээгүй" байна.