Өнгөрөгч лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2025.06.02/ УИХ-ын чуулган хуралдаж уг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлоод байна.
Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хуралдаж, үүний дараа 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулах юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд орж, мэдээлэл өгсөн байна.