АН-ын бүлгийн хурлыг "нээлттэй" явуулахад санал нэгдэж, Л.Гантөмөр, "АН-ын 8 сайд ажлаа өгөх өргөдөлдөө гарын зурсан зурсан" гэж мэдэгдлээ

АН-ын бүлгийн хурлыг "нээлттэй" явуулахад санал нэгдэж, Л.Гантөмөр, "АН-ын 8 сайд ажлаа өгөх өргөдөлдөө гарын зурсан зурсан" гэж мэдэгдлээ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралд 37 гишүүн оролцож, 81 хувийн ирцтэйгээр хуралдаж эхлээд байна. Энэ удаагийн хурлаар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" эсэх асуудалд санал нэгдэх учиртай. Тэгвэл тус бүлгийн хурлын "нээлттэй"-ээр явуулахаар  нийт гишүүд нь санал нэгдсэн байна. Харин яг одоо АН-ын дарга Л.Гантөмөр үг хэлж байгаа бөгөөд  тэрбээр "хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа АН-ын найман сайд ажлаа өгөх өргөдөл дээрээ гарын үсэг зурсан байгаа" хэмээн мэдэгдлээ.