АН-ын бүлэг 81 хувийн ирцтэйгээр хуралдаж эхэлсэн бөгөөд Х.Баттулга, Б.Жаргалсайхан нарын 5 гишүүн хуралдаа ирээгүй байна

АН-ын бүлэг 81 хувийн ирцтэйгээр хуралдаж эхэлсэн бөгөөд Х.Баттулга, Б.Жаргалсайхан нарын 5 гишүүн хуралдаа ирээгүй байна

УИХ дахь АН-ын бүлгийн хурал яг одоо 37 гишүүнийн ирцтэйгээр Төрийн ордонд "нээлттэй"-ээр хуралдаж эхлээд байна. Тус бүлгийн хурлаар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" эсэх тогтоолын төсөлд саналаа нэгтгэх ёстой.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар "АН-ын бүлгийн 20 гаруй гишүүн Л.Оюун-Эрдэнийг огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаа ч, саналаа нэгтгээгүй байгаа" гэж буй юм. Иймд тус хурлын үеэр АН-ын бүлгийн хурлыг хаалттай горимд шилжүүлж магадгүй гэсэн мэдээлэл байна. Тэгвэл яг одоо АН-ын бүлгийн нийт 37 гишүүн хуралдаа оролцож, нийт 81 хувийн ирцтэйгээр хуралдаж байгаа аж.  Харин УИХ дахь АН-ын бүлгийн хуралд Х.Баттулга, Д.Жаргалсайхан, Ж.Баярмаа, н.Мөнхбат, н.Хосбаяр нарын таван оролцоогүй байна.