LIVE: Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовыг төв талбайд албан ёсоор угтан авч байна

LIVE: Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовыг төв талбайд албан ёсоор угтан авч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовыг өнөөдөр /2025.06.02/ албан ёсоор угтан авч байна. 

ВИДЕО:

Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Түүнчлэн  айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны бизнес форум, туркменистаны гар урлал, хивсний үзэсгэлэн, худалдаа болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулна.