Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовыг өнөөдөр албан ёсоор угтан авна

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовыг өнөөдөр албан ёсоор угтан авна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов энэ сарын 01-02-ний өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр /2025.06.01/ манай улсад хүрэлцэн ирсэн. 

Тэгвэл өнөөдөр /2025.06.02/ 10.00 цагт Чингисийн талбайд түүнийг албан ёсоор угтан авах ёслолын арга хэмжээ болох аж. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийнэ. Хэлэлцээний талаар хоёр улсын Ерөнхийлөгч нар сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм. Үргэлжлүүлэн 14.00 цагт Монгол-Туркменистаны Бизнес форум МҮХАҮТ-ын Их танхимд болох бөгөөд 15в0? цагт Туркменистан-Монгол уран бүтээлчдийн хамтарсан Хүндэтгэлийн тоглолт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болох аж.