Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүгийн төгөлдөр хуурын багш АТГ-т гомдол гаргаж, нөхөр, ахыг маань шалгуулсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүгийн төгөлдөр хуурын багш АТГ-т гомдол гаргаж, нөхөр, ахыг маань шалгуулсан

Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн нөхөр, ахыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. 

Тэрбээр энэ талаар мэдээлэл хийж, " Үүнийг би хүлээн зөвшөөрнө. Улс төрчилд хөрөнгө орлогоо батлах үүрэгтэй. Харамсалтай энэ сарын 28-ны өдөр лхагва гарагийн орой манай гэр бүлийн хүнийг АТГ-аас дуудаж, байцаалт авсан. Энэ үеэр "Мргааш нь буюу пүрэв гарагийн өглөө бүхий л нотлох баримтыг цуглуулж ир" гэсэн үүргийг өгсөн. Хүний амьдралын 20-30 жилийн түүх бий. Үүнийг нотлоход цаг хугацаа хэрэгтэй. 24 битгий хэл 12 цагийн ч хугацаа өгөөгүй учир нотлох баримтыг цуглуулж амжихгүй байсан. Тиймээс хойшлуулж өгөөч, өмгөөлөгч авмаар байна гэдгийг бид уламжилсан. Орлогоо нотлох боломжийг огт олгохгүй байна. Бид АТГ-ыг дуудаж эхэлснээс хойш 48 цагийн дотор орлогоо нотлоё гэхэд "Хугацаа чинь дууссан. Одоо ирэх ч хэрэггүй гэж дарамталсан" гэсэн. Би Үндсэн хуулийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Үүнээс болж өнгөрсөн 10 сарын хугацаанд намайг байнга гүтгэж, харлуулж, дайрсан үйлдлүүд тасралтгүй үргэлжилсэн. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр хэт данхайсан төсвийг танах талаар байр сууриа илэрхийлж, тэмцэл өрнүүлсэн. Энэ асуудал анх дэмжигдээгүй ч Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьснаар дэмжигдэж, өнөөдрийн нөхцөл байдалд зөв шийдвэр байсан нь тодорхой болж байна. Одоо намайг ямар хэрэгт гүтгэж байна гэхээр 50 байр зарсан, мөнгө угаасан гэж гомдол гаргасан байна. Гэтэл тийм зүйл байхгүй. Мөнгө угаасан тохиолдол ч байхгүй. Би өнөөдрийг хүртэл төрд өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй учраас авлига аваагүй. Надад айх юм байхгүй. Намайг болон ах дүү, гэр бүлийг оролдож байгаа нь миний амыг хаах хэрэгсэл гэж бодож байна. Зөвхөн над дээр бус бусад улстөрчид дээр ийм арга хэрэглэж дуугүй болгодог. Би гэмт хэрэг үйлдээгүй ээ. Намайг яаж ч айлгах гээд нэмэргүй Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг Сталины үеийн фашист аргыг хэрэглэж байна. Намайг байр зарж, мөнгө угаасан гэж хүнд гэмт хэрэгт гүтгэх нь өөрөө гэмт хэрэг. Энэ гэмт хэрэгт намайг гүтгэсэн хүн бол Оюунцэцэг гэж хүн. Энэ хүн Ерөнхий сайдын хүүхдийн төгөлдөр хуурын багш гэсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр өөрийнхөө хүүхдийн багшаар намайг гүтгэж харлуулаад, хэрэг тохно гэж байхгүй. Гэхдээ Авлигатай тэмцэх газар гэдэг институцид итгэх ёстой. Монгол Улсад дарангуйлал тогтсоны нэг жишээ. Маш харамсалтай байна. Ар гэр рүү нь орж байна. Би зоригтой байна" гэлээ.