Б.Баатар: Германаас лизингээр захиалж автомашинууд авсан нь үнэн. Санхүүгийн тайландаа тусгаж, татвараа төлсөн

Б.Баатар: Германаас лизингээр захиалж автомашинууд авсан нь үнэн. Санхүүгийн тайландаа тусгаж, татвараа төлсөн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн ах, найруулагч Б.Баатар нар аяллын үнэтэй хоёр автомашин худалдан авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд буй. Тэгвэл уг асуудалд Hero энтертайнментын найруулагч Б.Баатар тайлбар хийсэн байна. 

Тэрээр, "Херо энтертайнмент групп ХХК нь 2004 оноос хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, татвар, нийгмийн даатгалаа хугацаанд нь төлсөн. Манай хамт олон реклам сурталчилгаа, тайз дэлгэцийн маш олон уран бүтээл туурвиж үзэгчдийн хүртээл болгож ирсэн. 

Бид Гадаад дотоодын уран бүтээлчдийг тээвэрлэх, тог цахилгаангүй газар байрлаж катерингийн үйлчилгээ үзүүлэхэд зориулан 3 жилийн өмнө ХБНГУлсаас лизингээр Номадс Хоспиталити ХХК- тай хамтран захиалж авсан машинууд. Санхүүгийн тайландаа тусгаж, татвараа төлөөд компанийнхаа нэр дээр авсан нь үнэн" гэж мэдэгджээ.